A GENARATION ACTIVATED
THE SEND MONGOL
6. 20. 2026
M.Bank Arena • Улаанбаатар, Монгол
via Ticket.mn
ЗОЧИН ИЛТГЭГЧИД & МАГТААЛЫН БАГУУД:
FRANSIS CHAN // SUNAWH PARK // J-US WORSHIP // JUN YOUNG KIM // NEW WAY WORSHIP // YWAM UB WORSHIP // AND MORE
// Арга хэмжээ
НЭГ ҮЕИЙНХЭН НЭГ ӨДӨР НЭГ ГАЗАРТ
М.Bank Arena-д мянга мянган монгол залуустай магтаал, сургаал, дуудлага дотор нэгдээрэй. Энэ өдөр та Есүстэй уулзаж, итгэлээ хуваалцахад бэлтгэгдэж, дараагийн алхмаа эхлүүлэх болно.
- 6. 20. 2026
- M.Bank Arena, Ulaanbaatar
- Doors Open 10:00AM
via Ticket.mn
// Арга хэмжээ
НЭГ ҮЕИЙНХЭН НЭГ ӨДӨР НЭГ ГАЗАРТ
М.Bank Arena-д мянга мянган монгол залуустай магтаал, сургаал, дуудлага дотор нэгдээрэй. Энэ өдөр та Есүстэй уулзаж, итгэлээ хуваалцахад бэлтгэгдэж, дараагийн алхмаа эхлүүлэх болно.
- 6. 20. 2026
- M.Bank Arena, Ulaanbaatar
- Doors Open 10:00AM
via Ticket.mn
ИЛТГЭГЧ + УРАН БҮТЭЭЛЧИД
Илтгэгч
FRANCIS CHAN
Crazy Love Ministries
Магтаал
J-US
J-US Ministry
AND MANY MORE....
// ХАРИУ ҮЙЛДЭЛ
ДАРААГИЙН АЛХАМД НЭГДЭХ
Бидний хөршүүд бол бидний илгээлтийн талбар. Ихэнх хүмүүс хэзээ ч сүм, чуулганд ирэхгүй байж болох ч тэд итгэгчидтэй хамт хооллож, нэг орчинд суралцаж, нэг гудамжаар алхдаг. Түүнчлэн боломж биднээс тийм ч хол биш — харин бидний амьдарч буй газарт, яг бидний дэргэд байна.
Хэрэв итгэгч бүр жилд нэг хүнийг Есүсийн дагалдагч болговол, 2033 он гэхэд Монгол улс бүхэлдээ сайнмэдээ хүрсэн үндэстэн болно.
Есүсийг дагадаг хүн бүр өдөр тутмын амьдралдаа дагалдагч бэлтгэдэг болно гэж бид итгэж байна. Өнөөдөр манай улсад сайнмэдээ сонсож амжаагүй маш олон хүмүүс байсаар байна.
ХАРИУ ҮЙЛДЭЛ
Хөршдөө библи бэлэглэж, сайнмэдээ хуваалцаарай.
Хэнтий аймагт болох майхан үйлчлэлд оролцож хөдөө орон нутагт сайнмэдээ түгээе.
Хэзээ: 8 сар
Сагсан бөмбөгийн талбайг сайн мэдээ түгээх, итгэлийн гэрчлэлээ хуваалцах талбар болгож залуучуудад хүрцгээе.
Хэзээ: 6 сарын 30 - 7 сарын 3
Найзууд болон ажлынхандаа хүрхийг хүсэж байна уу? Хүрээлэл дундаа альфа курс эхлүүлэхэд бэлтгэгдээрэй.
Монгол чуулганууд босч, өөрсдийн байр сууриа эзэлж, хамгийн их хэрэгцээтэй хүүхдүүдэд хамтдаа хүрч үйлчилнэ гэж бид итгэж байна.
Дэлхий даяар 3,4 тэрбум сайнмэдээ хэзээ ч сонсож байгаагүй хүмүүс байна.
Харин бид бүх үндэстэнд Есүсийн сайнмэдээг хүргэхэд “ТИЙМ” гэж хэлээд явахад бэлэн шинэ үеийн илгээлтийн эзэд Монголоос давалгаалан босч ирнэ гэдэгт итгэж байна.
Урт хугацааны илгээлтэд залбирах, бэлтгэгдэх, илгээгдэх үйл явц орох бөгөөд энэ бүхэн эхний алхам хийхээс эхэлнэ.
Үйлдэл хийх
Урт хугацааны илгээлтэнд бэлтгэх, эхний бодит алхмаа хийхэд тань туслах богино хугацааны сургалт.
Илгээлтийн тухай суралцаж бэлтгэгдэхэд бэлэн өсвөр үеийнхнийг дагалдуулах хөтөлбөр.
Нэг жилийн турш сургалт, дагалдуулалт болон илгээлтийн талбарын бодит туршлага хослуулан бэлтгэгдэж урт хугацааны илгээлтэд бүрэн бэлтгэгдээрэй.
Хэзээ: 9 сар
Гадаад дахь богино хугацааны илгээлтийн сургалтад хамрагдан, урт хугацааны соёл дамнасан илгээлтэнд бэлтгээрэй.
Хэзээ: 2027 оны 1 сар
Урт хугацааны илгээлтэд бэлтгэх илгээлт ба дагалдуулалтын сургалт.
Богино хугацааны сайн мэдээ түгээх аянд оролцож, соёл дамнасан илгээлтийн амьдралаас бодит туршлага хуримтлуулаарай.
Байршил: Төвөд, Тайланд, Төв Ази
Хэзээ: 2027 оны 1 сар
Дэлхийн үндэстнүүд болон Бурханы хийж буй ажлын төлөө зуучлан залбирдаг баг хамт олонтой нэгдэж, тогтмол залбирлын хөдөлгөөнд оролцоорой.
Монгол даяар ахлах сургууль болон их сургуулиудад хэдэн зуун мянган сурагч, оюутнууд суралцаж байна.
Энэ үеийнхэн зөвхөн бидний ирээдүй биш юм. Тэд аль хэдийн Монголыг хэлбэржүүлж буй бөгөөд ирээдүйд нийгмийн бүх салбарт нөлөөлөх үе юм.
Монголын бүх сургуулиудад сайнмэдээний амьд гэрчлэл хүч түрэн гарч ирнэ гэж бид итгэдэг.
Цаг нь болсон байна!
Тэгвэл, бид энэ үеийнхэнд хэрхэн хүрэх вэ?
ҮЙЛДЭЛ ХИЙЕ
True Friend хөтөлбөрийг сургууль дээрээ эхлүүлж найзууддаа байгаа газарт нь хүрээрэй.
Альфа курс эхлүүлэхэд бэлтгэгдээд, найзуудтайгаа итгэлийн тухай яриа өрнүүлэхэд суралцаарай.
Их сургууль дээрээ Кампусын жижиг бүлэг, эвэнтүүдэд оролцож, сайн мэдээний, дагалдуулалтын үйлчлэлд нэгдээрэй.
Итгэл зөвхөн сүмийн хүрээнд хязгаарлагдах ёсгүй. Бид амьдралынхаа ихэнх цагийг бизнес, төр засаг, нийгмийн талбаруудад өнгөрүүлдэг. Түүнчлэн энэ л газруудад хүмүүс Есүстэй уулзаж, Түүнийг таньж мэдэх хэрэгцээ байна.
Үйлдэл хийе
Таны дуудагдсан талбарт итгэлийн амьдралаар амьдарч буй дагалдагчдыг олж нэгдээрэй.
// Send гэж юу вэ?
Есүс нэг үеийг бүхэлд нь өөрчилж чадна гэж бид итгэдэг. Тэр Өөрийг нь дагагчдаар дамжуулан ажилладаг бөгөөд дагалдагчид нь Түүнийг хайрлаж, Түүний адил амьдарч, бусдыг Түүн рүү дагуулах үед жинхэнэ өөрчлөлт эхэлдэг.
The Send Mонгол нь Монгол залуучуудыг хөршүүддээ, эх орондоо түүнчлэн дэлхийн үндэстнүүдэд хүрч сайн мэдээ түгээхэд уриалах хөдөлгөөн юм. Энэ бол энгийн нэг арга хэмжээ биш харин ажиглаад хараад суудаг биш хариу үйлдэл үзүүлдэг ҮЕИЙГ босгоод илгээх гарааны цэг юм.
Хөршүүд - Үндэстнүүд - Дараа Үе - Ажлын талбар
Үр дүн бүр шинэ алхмын эхлэл. Алхам бүр өөрчлөлтийн эхлэл.
ХЭРЭВ ТА ...
- ЖИНХЭНЭ ЗОРИЛГОО ХАЙЖ БАЙГАА БОЛ
- ҮЙЛДЭЛ ХИЙХЭД БЭЛЭН БАЙГАА БОЛ
- ИЛҮҮ ИХИЙГ ХҮСЭЖ БАЙГАА БОЛ
- ТОДОРХОЙ ЧИГЛҮҮЛЭГ ХҮСЭЖ БАЙГАА БОЛ
- ИТГЭЛЭЭСЭЭ УХАРХААС ЗАЛХСАН БОЛ
- БУСДЫН АВРАЛЫН ТӨЛӨӨ ЗОВНИЖ БАЙГАА БОЛ
- ЖИНХЭНЭ ХАМТ ОЛНЫГ ҮГҮЙЛЖ БАЙГАА БОЛ
- ӨӨРЧЛӨЛТ ХҮСЭЖ БАЙГАА БОЛ
- ИТГЭЛИЙН ШИНЭ ГАЛ ХҮСЭЖ БАЙГАА БОЛ
- ҮНДЭСТНҮҮД РҮҮ ДУУДАГДСАН БОЛ
ЭНЭ ТАНД ЗОРИУЛАГДСАН!
// ХӨДӨЛГӨӨНИЙГ ДАГААРАЙ
@THESENDMONGOL
Илтгэгчдийн зарлалууд, тайзны арын бэлтгэл ажил, 6-р сарын 20-нд хаалга нээгдэхээс өмнөх бүх шинэчлэл, мэдээллүүд энд нийтлэгдэх болно.
БИЛЕТ ЗАХИАЛАХ
6. 20. 2026 • M.Bank Arena • Улаанбаатар
via Ticket.mn